Өчигдөр (3-р сарын 20) ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин зарлиг гарган кикбоксын олон удаагийн аварга Бату Хан Хасиковыг Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр түр томилжээ. Халимагийн одоогийн тэргүүн А.Орлов энэ өдөр албан тушаалаасаа огцорсон байна.
Өдгөө 39 настай Бату 2014 онд зодог тайлах хүртлээ ISKA, WAKO Pro, W5, WKN зэрэг мэргэжлийн кикбоксын холбоодын аварга болж, карьертаа Алберт Краус, Майк Замбидис, Гаго Драго нарын тамирчдыг ялж байв.
Түүнийг тулааны спортын ертөнцөд Fight Nights Global холбоог үүсгэн байгуулагчдын нэг, Орост ММА-г хөгжүүлэгч улстөрчдийн нэг гэдгээр нь мэддэг юм.