• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 30
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

    Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

    2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

    И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316.2 сая төгрөгийг хууль бусаар авчээ

    Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

    НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

    С.Молор-Эрдэнийг дахин нэг сарын хугацаатай цагдан хорино

    Шүүхээс “Херо” Б.Баатарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

    Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ

    А.Ариунзаяа: Н.Учрал, Г.Тэмүүлэн, та нар бэлэн мөнгө тараав аа!

  • Улс төр
    Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

    Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

    ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ

    Х.Нямбаатар: Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан bro засгаас АМНАТ 300 тэрбум чөлөөлүүлсэн

    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

No Result
View All Result

М. Дариймаа: Карменд өөрийгөө нэг их “эвдэлгүй” дуулдаг

by undesten
2019-04-10 15:03
in Ярилцлага
0
М. Дариймаа:  Карменд өөрийгөө нэг их “эвдэлгүй” дуулдаг
SHARETWEET

Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн 56 дахь улирлын нээлтийн дуурийн тоглолт Францын суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь байлаа. Гол дүр тамхины үйлдвэрийн ажилчин гал цогтой цыган бүсгүй Карменд уг дүрд олонтаа хувирч, үзэгчдийг XIX зууны дунд үеийн Испани орон, домогт Севилийн талбайд аваачдаг дуурийн гоцлол дуучин М.Дариймаа дуулсан юм. Тоглолтын тасалбар хэдэн хоногийн өмнөөс дуусаж, энэ дуурийг зарлах бүрийд ирдэг үзэгчид ч орж чадахгүйд хүрсэн нь театрын энэ удаагийн улирлын нээлтийн нэгэн онцлог байлаа. “Кармен”-тай болзож, тухлан ярилцлаа.

–  Та авхаалж сэргэлэн Кармены дүрд хэд дэх удаагаа дуулав аа?

-Яг тэд дэх гэж хэлж мэдэхгүй, тулгамдаж байна. Би театртаа гоцлол дуучнаар 2007 оноос эхэлж ажилласан. Сүүлийн жилүүдэд энэ дүрд нэлээд олон удаа дууллаа.

–  Уран бүтээлд жилээс жилд ахиц дэвшил гарсаар байдаг. Таны үзэгчдэд хүргэдэг Кармен улам жинхэнэ юм шиг болж байгаа болов уу, үзэгчид тэртээ хоёр зууны өмнөх үйл явдалд автан, өөрсдийгөө та бүхний дунд байгаа мэтээр мэдэрч, үзэж чаддаг болов уу?

-Бид хичээдэг. Үнэхээр үзэгчдийг байлдан дагуулж чадаж байгаа эсэхээ өөрсдөө төдийлөн мэддэггүй. Үзэгчид л хэлнэ. Гэхдээ тухайн тоглолт ямар болж байгаа нь үзэгчдийн алга ташилтаас мэдэгддэг. Сая улирлын нээлтээр энэ дүрд дуулахад уг дуурийг 40 жил удирдаж байгаа маэстро, Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх намайг “Муугүй шүү” гэсэн. Удирдаач уран бүтээлчдийг төдийлөн магтаад байдаггүй. Ингэж хэлэхээр нь өөрийгөө гайгүй дуулжээ гэж ойлгосон.

-Монголын хэд дэх Кармен бэ?

-Найм дахь нь. Сонирхуулахад театрын анхны меццо сопрано дуучны нэрийг бас Дариймаа гэдэг байсан юм билээ. Олон жилийн өмнө өөд болсон. Түүнээс хойш Гавьяат багш Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Баадайжав, Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, А.Долгор, Гавьяат жүжигчин Д.Долгормаа гэх зэрэг меццо сопрано буюу эмэгтэй аргил хоолойтнууд олон жил дуулсан. Одоо энэ дүрийг Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо эгч болон бусад цөөн дуучин бүтээж байна.

–  Кармен дуучнаас хөлс, хүч, ур чадвар хэр шаарддаг дүр вэ?

-Энэ том, хүнд дүр. Гол дүрийн дуучин бараг гурван цагийн турш тайзан дээр байдаг, ихэнхдээ дуулдаг, зөвхөн дуулахгүй жүжиглэнэ, бүжиглэнэ, зарим үед ноцолдож, зодолдоно. Хажуугаар нь хайрлаж, дурлана, санаагаар унана. Үйл явдал өрнүүн хэрээр сэтгэлийн хөдөлгөөн их шаарддаг дүр. Уг дуучны төрөлхийн зан чанар ямар вэ гэдэг чухал. Би айлын бага охин, эрх, багаасаа нэлээд “галзуу” охидын тоонд ордог байлаа. Тийм болохоор өөрийгөө нэг их эвдэхгүй, найруулагчийн “хуульчилснаар” тоглож ирсэн.

– Ер нь хэр олон дуурьт гол дүр бүтээсэн бэ?

-Монголынхоо, одоо тайзан дээр тоглож байгаа бүхий л дуурийн меццо сопранын хэсгийг дуулж байна. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн Цурхай, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурийн, Амбагай хааны хатан  Сохтай болон Өүлэн эх, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд дуулсан. Монгол дууриудад меццо сопрано хоолойт дуучид дуулах дүр ховор байдаг. Х.Билэгжаргалын “Ламбугуайн” нулимс”–ын гуйлгачин, хатан, эхийн дүрийг бүгдийг бүтээсэн. Нас бие гүйцсэн эх хүний дүрийг илэрхийлэхэд меццо сопран хоолой их тохирдог л доо. Д.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийн Минжин, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Алтайн дагинад тоглодог. Дэлхийн сонгодогуудаас  гэвэл П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга ба түүний ээж Ларина байна, Ж.Вердийн “Аида” дуурийн Амнерис, Ж.Россинийн “Севилийн үсчин”-ий Розина, Ж.Бизегийн “Кармен”-ы Кармен, Мерседес гээд дүрүүдтэй.

–  Дуурийн дуучид мэргэжилдээ эзэн болохын цагт сэтгэл ханаж, тайвшран, “Хэзээ ч ямар ч үед дуулахад бэлэн юм чинь” хэмээн бардамнах нь бий юү?

-Тэгж болохгүй. Бэлтгэл сургуулилт хийхгүй, хоолойн дасгал уншихгүй нэг, хоёр хонох л юм бол суух янзтай болоод ирнэ. Тэгээд ч дүрээс дүрийн хооронд улам шунаж, дараа нь үүнийг бүтээчих юмсан гэсэн хүсэл, мөрөөдөл барагддаггүй.

– Алдарт “Кармен” дуурийг нэрийн хуудсаа болгосон та одоо юу хүсэж, мөрөөдөж байна вэ?

-Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, гадаадын хамгийн сайн дуучидтай жүжигт тоглож үзмээр байдаг.  Италийн нэгэн жижгэвтэр театрт “Үнсгэлжин” дуурийн ааш муутай хоёр бүсгүйн эгчийнх нь дүрд гурван удаа тоглох боломж олдсон. Тус улсад ажиллаж, амьдардаг дуурийн дуучин С.Аяана надад итгэж найдан,  урьж тоглуулсан юм. Түүнд их баярлаж явдаг. Дуурийн урлагийн өлгий оронд үзэгчдийн өмнө, тэдний хамгийн  сайн мэдэх дүрийг бүтээх амаргүй даваа байсан. Гэхдээ өөрийгөө голоогүй ээ. Манай найрал дууны удирдаач багш Н.Дашбямба багш намайг хүүхэд төрүүлээд гэртээ байх үед театрын найрал дуучидтай хамт Францад тоглолтод явуулсан юм. Парис гэдэг тэр романтик хот маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Энэ мэтчилэн урлаг хөгжсөн улс оронд юм үзэж, харахын хэрээр дахин томоохон алхмууд хиймээр санагддаг юм билээ. Сүүлийн үед Орос орны аль нэг театрт жүжигт тоглохсон гэж бодох болсон. Хүсэлтээ ч илэрхийлсэн. Манай театрын урилгаар байсхийгээд ирж бидэнтэй хамтарч ажилладаг маэстро А.П.Чепурнойн удирддаг Красноярск хотын Дуурийн театрт очиж түүний удирдлагаар дуулмаар л байна шүү дээ. Энэ мэтчилэн яриад байвал санаж бодож, хүсэж байгаа зүйл олон.

– Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болсон юм бэ?

-Миний төрсөн ах М.Алтангэрэл гэж хөгжмийн зохиолч байдаг юм. Ах маань залуугаараа өөд болчихсон ч байгаа мэтээр бодох дуртай. Үндсэндээ ах шаардаад байхаар нь СУИС-д шалгуултал тэнцээд орсон. Гавьяат багш Дашима мэргэжлийн багш минь. Би Ховд аймагт дунд сургууль төгсөөд хотод ирж ахындаа амьдардаг байлаа. Тэр үед манайхаар Ц.Төвшинтөгс, Д.Энхзул гавьяат гээд олны  танил дуучид ирдэг байсан юм. Тухайн үед хөгжмийн зохиолч, найруулагчид тэр бүр студитэй байсангүй. Гэртээ бүх юмаа хийдэг. Дуучин ах, эгч нар ахтай хамт шинэ бүтээл дээр ажиллах үед нь би төрүүлж байгаа дууг нь амархан сурчихдаг байв. Ах мэдмэгцээ “Чи СУИС-д шалгуул. Дуучин болохоор юм байна” гэсэн. Үгэнд нь орж, Дашима багштайгаа учирч, мөн Ардын жүжигчин Пүрэвдорж, Хайдав, Гавьяат жүжигчин Банди багш нараар хааяа магтуулж, үе үе зэмлүүлж явсаар дуулах янз орсон доо. Багш эхэндээ намайг голдог байлаа. Гэсэн ч би хийх ёстойгоо яв цав биелүүлээд явдаг оюутан байсан юм. Гэтэл хоёрдугаар курст орсон намраасаа сургуулийн чухал оюутнуудын нэг болов оо. Гаднын хүмүүст концерт тоглож үзүүлэх болно, дуудагдана. Ингэж байтал ДБЭТ-ын найрал дуунд меццо сопрано хоолойтой дуучин хэрэгтэй гээд намайг гэрээгээр ажиллуулж эхэлсэн. Ингэж би 2001 оноос оюутан байхаасаа театрынхаа уран бүтээлч болсон юм. Үүнээс гурван жилийн дараа шиг санаж байна, Ардын жүжигчин А.Долгор эгч гурван залуу дуучныг дэмжиж тоглолт хийсний нэг нь би.

Энэ тоглолтын үеэр манай удирдлагууд намайг гоцлол дуучин болгох хэрэгтэй гэж үзсэн гэдэг. Удалгүй театр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийг итали хэл дээр шинэчилж тавих болоход Эрдэнэбаатар найруулагч, Туулайхүү маэстро хоёр надад Розинагийн дүрд дуулахад бэлтгэх даалгавар өгсөн.

Найрал дууны ангид харьяалагддаг хэвээрээ мөртлөө бараг бүтэн жилийн хугацаанд энэ дүрийг өөрийн болгох гэж ажилласан. Н.Дашбямба багш найрал дууны ангийн ажлаас бүр чөлөөлчихсөн. Ингэж бэлтгээд дуурьт дуулахад “Амжилттай боллоо” гээд гоцлол дууны анги руу шилжүүлсэн юм. Дуучид гоцлол дууны ангийн босгыг алхахдаа жижиг дүрд дуулж, өөрийгөө харуулсан нь элбэг байдаг л даа. Би шууд том дүрээр шалгуулсандаа нэг талаар сүрдэж, нөгөө талаар өөрөөрөө битүүхэн бахархаж байлаа. Ингэж ярьж байгаагүй юм байна. Яагаад ч юм хэлчихлээ. Ажлын гараагаа эхэлсэн, их зүйлд сургасан найрал дууны ангийнхандаа одоо ч би их хайртай. Их сургуулиас олж аваагүй мэдлэг, туршлагыг би найрал дуучдаасаа авсан даа. Тэдэн дунд  маш сайн дуучин олон байдаг. Хоёрдугаар курст байхдаа “Театрт урилгаар ирсэн” гээд хэрэндээ додигор орж ирж байсныг яана. Гэтэл анх дуулсан даруйдаа л найрал дуучдын дунд гоцлоочдоос дутахгүй мундгууд байдгийг мэдээд нам болж байлаа. Андуурч явсан байна лээ.

– Тэгэхээр дунд сургууль төгсөх хүртлээ дуулдаггүй байсан гэсэн үг үү?

-Хүмүүсийн өмнө дуулж байгаагүй. Аав, ээж, ах, эгч нараа ажил, сургуульдаа явсан хойгуур гэрээ цэвэрлэнгээ радио их сонсдог, дуу дагаж дуулж сурдаг хүүхэд байлаа. Хоёрдугаар ангид байхдаа өөрийн хүчээр пионер болсон (хөхрөв). Ангид нэг багш орж ирээд “Танай ангиас нэг л хүүхэд элсүүлнэ. “Пионерийн дуу” хэн сайн дуулсан нь элсэнэ” гэхэд хүүхдүүд чив чимээгүй болоход би ганцаараа “Би дуулъя” гэж гараа өргөлөө. Тийм ч нүүрэмгий хүүхэд байгаагүй. Тэр өдөр яасан юм, гараа өргөж дуулаад пионерт элсчихсэн. Гоё улаан бүч зүүж явахын тулд тэгж зориглосон минь санаанд байнга явдаг. Сонин шүү. Сүүлд л өөртөө, дотооддоо нэлээд дуулдаг хүүхэд байж дээ гэж бодож байлаа.

–  Танай ах дүү нарын дунд авьяастай хүн бий юү?

-Аав минь маш сайхан бичдэг байсан. Ховд аймгийн төвийн кино театрт нягтлан бодогч, няраваар ажилладаг хэрнээ тухайн үед аймгийн төвийн шрифтээр бичих бүхий л зүйлийг хийдэг байсан. Маш гоё, уран бичдэг.

Ээжийн маань үеэл Хаймчигийн Баатар гэж хөгжмийн зохиолч байлаа. “Зулзаган цагаан хусны минь” гэж эхэлдэг дуу байдаг шүү дээ, үүнээс авахуулаад тухайн үед хит болж байсан олон дуу бүтээсэн уран бүтээлч. Ингээд бодоход манай гэр бүлд авьяастнууд байдаг.

–  Хөдөө төрж, байгаль, орчны сайхныг мэдэрч өссөн тань мэдрэмж хөгжихөд ч юм уу, аливааг танин мэдэхэд хэр нөлөөлсөн гэж боддог вэ?

-Анзаараад байхад өндөр сүрлэг уулстай нутаг, тухайлбал Ховдоос дуурийн дуучид нэлээд төрсөн байдаг. Лав Ардын жүжигчин Загдсүрэн гуай бид хоёр нэг нутгийнх. Үнэхээр ховорхон төрсөн мундаг дуучны араас нутгаасаа төрсөн дуучин гэж цоллуулж явдагтаа би бахархдаг. Манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгион голын айл. Харин Загдсүрэн гуайнх Наран гозгор гэдэг газар нутагтай.

Би энд ээжийгээ зориуд дурдмаар байна. Манай ээж сувилагч мэргэжилтэй, урлагт дуртай эмэгтэй байдаг. Одоо 80 хүрч байгаа ч миний хувцас, даашинзын чанар чансаа, таарч тохирч байгаа эсэхийг яг л хэлдэг, зөвлөдөг, мэдрэмж сайтай хүн. Сонгодог дуу, хөгжим сонсохоороо юм үзсэн шиг боллоо гэдэг.

ShareTweet

Related Posts

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо
Онцлох мэдээ

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

2025-11-23 16:47
Монголын тайзны урлагийн ертөнцийг шинэчилсэн зураач
Нийтлэл

Монголын тайзны урлагийн ертөнцийг шинэчилсэн зураач

2025-11-19 18:39
Дэлхийн алдарт гурван тенорын нэг Пласидо Доминго Монголд ирлээ
Нийгэм

2024-07-31 12:00
}

Шинэ мэдээ

Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг, Г.Дамдинням аа

by undesten
2026-09-30 14:11
0

Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

Францад сурагчдын жагсаал улам ширүүсчээ

by undesten
2026-09-30 13:51
1

2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авахыг санууллаа

И-Баримт хуурамчаар үйлдэж, урамшуулалд хамрагдан 316.2 сая төгрөгийг хууль бусаар авчээ

by undesten
2026-09-30 12:03
0

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголыг төлөөлөн оролцох бүтээлээр “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино сонгогджээ

2026-09-30 11:33
0

Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

Ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй гишүүдийг цахимаар харах боломжтой

by undesten
2026-09-29 12:17
1

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр эхний хос шөнийн 03.00 цагт хуримлажээ

by undesten
2026-09-28 16:52
0

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

The MongolZ бүсийн аварга болж, дэлхийн тайзанд өрсөлдөхөөр боллоо

by undesten
2026-09-28 15:52
0

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

by undesten
2026-09-28 15:08
0

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

Х.Тэмүүжин: Төсвийн тодотголоор хуулиас гадуур зарцуулсан зардлаа хаах гэж байна

by undesten
2026-09-28 12:14
0

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

ҮАГ: өсвийн зарлага 32.2 хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй

by undesten
2026-09-28 11:36
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай