АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тав дугаар сарын сүүлээр япон улсад айлчлах үеэрээ сүмогийн тэмцээн үзэж, түрүү бөхөд японы ерөнхий сайдын цомыг өмнөөс нь гардуулах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлжээ. Японы эзэн хааны цомыг бус Ерөнхий сайдын цомыг гардуулах хүсэл байгаа гэдгээ онцолсон байна.
Ерөнхий сайдын цомыг Трампын өөрийнх нь гарын бэлэг ч дагалдах тухай яригдаж байна. Гэхдээ яг юу өгөх вэ гэдэг нь одоогоор нууц байгаа юм. Өөрөөр хэлбэл АНУ-ын Засгийн газрын тусгай шагналыг түрүү бөх авах нь гэж ойлгож болно. Өмнө гадаадын олон алдартнууд сүмо үзэж, манай аваргуудтай дурсгалын зураг татуулсан байдгийг та бүхэн санаж байгаа байх.