АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс өнгөрөгч 2018 онд шалган шийдвэрлэсэн хэргийн талаар тайлан гаргажээ. Тус хэлтэст сүүлийн гурван жилд шалгагдсан хэргийн тоо 4.8, хэрэгт холбогдсон хүний тоо 2.6 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Өнгөрөгч 2018 оны өмнөх онтой нь харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 2.6, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн хэрэг хоёр, хэрэг бүртгэлийг хаах саналтай шилжүүлсэн хэргийн тоо хоёр дахин өссөн дүнтэй байна.
Өнгөрсөн онд шалгагдсан хэргийг задалбал, нийт 1138 хэргийн 31.3 хувь буюу 461 нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 140 буюу 9.5 хувь нь хахуулийн хэрэгт, 42 буюу 2.9 хувь нь эрүү шүүлт тулгасан, 25 хүн үндэслэлгүй хөрөнгөжсөн, зургаа хүн мөнгө угаасан хэрэгт холбогджээ. Эдгээр хэргийн 224-ийг нь өнгөрөгч онд шүүхэд шилжүүлэх санал гаргаж, 467 хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлсэн байна.