Төр нийгмийн зүтгэлтэн С. Зоригийг онц хэрцгий байдлаар хөнөөс өн гэх хэргийг илрүүлсэн гавьяаг нь үнэлж Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцыг генерал цол тэмдгээр шагнасан байдаг.
Гэвч С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүдийг илрүүлэхдээ эрүүдэн шүүлж, тарчлаан зовоон, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан 19 жилийн өмнөх онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн гэх хуулийн байгууллагын албан хаагчдаас тайлбар авч эхэллээ. Энэ хүрээнд ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг цагдан хорьсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Зарим эх сурвалжууд Б.Хурцыг цагдан хориогүй. Тайлбар мэдүүлэг аваад явуулсан гэх мэдээллийг өгч байгаа. Ямартай ч Б.Хурцаас С.Зориг агсны хэрэгт холбогдуулан баривчилсан Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудлаар тайлбар мэдүүлэг авч, шалгаж эхэлсэн бололтой.