Хятадад өдгөө замын хөдөлгөөний бага зэргийн зөрчил гаргасан жолооч торгууль төлөлгүй, олон нийтийн сүлжээгээр дамжуулан гэмээ наминчлах боломжтой боллоо хэмээн South China Morning Post мэдээллээ.
Дээрх шинэ арга хэмжээг нэвтрүүлснээс хойш Сычуань мужийн цагдаагийн газарт арван тохиолдол бүртгэгдээд байна. Дүрэм зөрчсөн жолооч нар гэмээ наминчлахын сацуу дор хаяж 20 найзаас like авснаар тэдний сэтгэлийг хөндөж, өршөөл хүртэх эрхтэй болсныг харуулах ажээ.
Олны өмнө буруугаа хүлээх ёсыг Хятадад хамгийн түгээмэл арга хэмээн тооцдог бөгөөд гол төлөв намын жанжин шугамаас хазайсан, албан тушаалаа хэтрүүлсэн улс төрчдөд хэрэгжүүлж ирсэн байдаг. Буруу үйлдэл хийсэн улс төрчийн албан тушаал өндөр байх тусам шүүмжлэлт нийтлэлийг мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдий чинээ олон байна. Гэхдээ энд онцлоход, шүүмжлэлт гэдэг нь уучлал хүссэн нийтлэл биш бөгөөд тухайн иргэний ямар үйлдэл буруу байсан, улмаар энэ хүн алдаагаа хэрхэн засах гэж байгаа талаар дэлгэрэнгүй бичсэн тойм байдаг юм.