Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 05-р сарын 05-ны өдөр тарваган тахал өвчний сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн билээ. Үүний дагуу Увс аймгийн ЗӨСТ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжилгээ авч, онош тодруулах болон тархвар зүйн судалгаа эхлүүлэн ажилласан байна.
Харин өнөөдөр 2019 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 13:15 цагт лабораторийн шинжилгээгээр уг онош үгүйсгэгдэж тарваган тахал биш болох нь тогтоогджээ.