“Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт 2019 оны 05 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд явагдана.
Ярилцлагад орохоор эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 18:00 цагт бүртгэл хийсэн иргэний и-мэйл хаягт БСШУСЯ-наас албан ёсоор цахим шуудан очих болно. Ярилцлага биечлэн болон онлайн хэлбэрээр явагдана.
Жич: Биечлэн ярилцлагад орох иргэн бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг авч ирэхийг анхаарна уу.
Мөн ярилцлагад оролцох иргэд ярилцлагын өдрөөс хоцорсон тохиолдолд дахин ярилцлагын цаг олгохгүй бөгөөд зээлийн хөтөлбөрт тэнцээгүйд тооцно.
УТАС: 51-267131