Никитон хамтлаг ХБНГУ-д очиж 2019 оны зургадугаар сарын 1-нд Берлин хотноо, 9-нд Дюселдорф хотноо тайлан тоглолтоо хийхээр болсон байна.
Энэхүү тоглолт нь Монгол улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог болж байгаа юм. Тэдний тоглолтыг ГХЯ болон Монгол улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам дэмжин ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын Соёлын Элч Ц.Гэрлээ төслийг зохион байгуулж байгаа аж.
Никитон хамтлагийн бүрэлдэхүүнд гоцлол дуучин МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргал гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нар багтаж тоглолтоо хийхээр болжээ.