“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах ажиллагаа нь хуууль зөрчсөн байж болзошгүй хэмээх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр /2019.05.28/ баривчилсан байна.
Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатай баривчилах шийдвэрийг гаргасан аж.
Өмнө нь Д.Эрдэнэбилэгийг баривчилах шийдвэрийг өмнө нь хоёр удаа гаргасан боловч шүүгчээс хамааран хоёр удаа хойшлуулаад байсан билээ.