Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа билээ. Энэхүү баярыг улс орон даяар тэмдэглэж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас нийт иргэдэд хандан бяцхан үрсээ хүндэтгэж, зам тээврийн ослоос сэргийлэн автомашиныхаа ойрын гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг уриалсан байна.