Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаан ОХУ-ын нийслэл Москва хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олон улсын уралдаанд 53 дуучин оролцсон бөгөөд тэмцээний нэгдүгээр байрт Өмнөд Солонгосын дуурийн дуучин Бьонг Мин Гил шалгаран, алтан медаль, 15 мянган ам.долларын шагнал хүртжээ.
Харин энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал хоёрдугаар байрт шалгарч, 10 мянган ам.доллар хүртсэн байна. Тэмцээний гуравдугаар байрт ӨАБНУ-ын дуурийн дуучин Палеса Малиелоа орж 7000 ам.долларын шагнал авчээ.