УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуваарийн дагуу хуралдлаа. Энэ удаагийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
-АН-ын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан байр сууриа нэгтгэсэн. Эрх баригчид ирэх баасан гаригаас Үндсэн хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр шийдсэн.
АН-ын зөвлөлийн зүгээс 2017 оны долдугаар сарын 31-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ, Ардчилсан Үндсэн хууль ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад, өөрчлөх цаг үеийн шаардлага байгаа болохыг мэдэгдэж байсан. Харин өөрчлөлт хийхдээ “Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах ёстой. Үндсэн хуулийг хэлэлцэхээс өмнө УИХ-ын нэр хүндийг унагаагаад байгаа зүйлийг шийдэх, ардчиллын байр суурийг баримтлахаа илэрхийлсэн. Өнөөдөр ч бидний энэ шаардлага хэвээр байгаа.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнт үнэмлэхүй олонхиороо хэлэлцэж байгаа учир хууль хэлэлцэхэд АН оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.
ОУПХ-ны тэргүүнтэй анх удаа бид уулзаж, Г.Батхүүгийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсаны дагуу Хүний эрхийн хорооны зөвлөл ирсэн.
Г.Батхүү агсны асуудал мөрдөн байцаах шатанд явж байна. Асуудлыг битүү байдлаар шийдэх хэмжээнд явж байна. Тийм учраас энэ хэрэг дахин нотлогдохгүй зүйл рүү орчих вий. Шинжилгээгээр тархины цус харвалт болоогүй, зүрх нь зогсоогүй гэдэг нь нотлогдсон. Тиймээс бид ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан. Тиймээс энэ асуудал УИХ дахь АН-ын зөвлөлийн анхааралд байх болно” гэсэн юм.
-О.Баасанхүү гишүүн өнөөдөр танай зөвлөлтэй хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Зөвлөлд албан ёсоор хүсэлтээ илэрхийлсэн үү?
-О.Баасанхүү гишүүн өмнө нь бидэнтэй уулзаж байхдаа албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллая гэсэн хүсэлт тавьсан. Гэхдээ О.Баасанхүү хувь хүнийхээ хувьд тавьж байна уу, намынхаа өмнөөс тавьж байна уу гэдэг асуудал. Одоогоор албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байгаа.