Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-г Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр үдэж мордуулав.
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-гийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.