Бүгд Найрамдах Турк Улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Туркийн Үндэсний олон нийтийн радио, телевизийн “ТРТ Аваз” сувгаас Туркийн үзэгчдэд зориулан Монгол Улсын тухай бэлтгэж буй тусгай нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зочноор уригдан оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр ярилцлага өгөв. Ярилцлагын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэж, Туркийн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн байна.