С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнийг ЦЕГ-ын Тусгай субьектыг шалгах хэлтсээс шалгаж буй.
Эхний байдлаар эрүүдэн шүүлт явуулсан гэх есөн хүний нэр тодорсон байна. Тодруулбал, УЕП-ын орлогч прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, Т.Пүрэвсүрэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёр ажилтан нарын дээрх есөн хүнийг шалгаж байгаа аж. /эрүүдэн шүүлт явагдсан гэх өдөр ээлжинд гарч байсан/. Тэднийг ялтан Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн шалгаж байгаа аж.