Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн /Парадокс салбар/ үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй байна. Мөн үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч, сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүд илэрлээ. Тус зөрчилд улсын байцаагчийн акт үйлдэж, хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа.
Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, тус эмийн сангийн үйл ажиллагааг зогсоож шалгалтыг үргэлжлүүлж байна.