Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдэж Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжлээр төгссөн иргэдийг цагдаагийн байгууллагын албан тушаалд томилжээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг өнгөрөгч даваа гаригт Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас зохион байгуулсан байна.
Тангараг өргөх арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын даргын зөвлөлийн гишүүд болон нийт бие бүрэлдэхүүн оролцжээ.