Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлосон бөгөөд энэ үеэр тус газрын дарга Ж.Брайданстан түүнд бараалхжээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз-39 хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урилаа.