Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компани 60 тонн цагаан будаа импортлохыг завджээ. Хилийн хорио цээрийн шалгалтын явцад импортлож буй цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байсныг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлж, импортлолтын үйл ажиллагааг таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаасан байна.