АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Пенсильван мужийн иргэдтэй уулзах үедээ “хэрэв шаардлага гарвал манай улс Дэлхийн худалдааны баайгууллагаас гарч болно” хэмээн мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдлийг хийх үедээ тэрээр “Хятад тэргүүтэй олон улс орон Дэлхийн худалдааны байгууллагыг АНУ-ын эсрэг өөрсдийн ашиг сонирхлын төлөө олон жилийн туршид ашиглаж ирсэн. Бид Дэлхийн худалдааны байгууллагад бараг бүх маргаанд ялагдаж байсан. Тэд биднийг тэнэг гэж боддог бололтой” гэж хэлсэн байна.
Гэхдээ тэрээр өөрийгөө АНУ-ын Ерөнхийлөгч болсноор энэхүү нөхцөл байдал өөрчлөгдөж байна гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хамгийн сүүлд АНУ-ын зүгээс Венесуэлийн бараа, үйлчилгээнд хязгаар тогтоосонтой холбогдуулан Венесуэлийн талаас ДХБ-д гомдол гаргаад байгаа билээ.