Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/932 захирамжийн дагуу “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан Сүхбаатарын гудамж, Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Чоймболын гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Тохиогийн гудамж, Сансарын аюулгүй тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам, Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэлх хэсэг болон дотогш замуудад авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах тул та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, бие биендээ хүндэтгэлтэйгээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Мөн “Автомашингүй өдөр”-өөр эцэг эх, асран хамгаалагчид харгалзах хүнгүйгээр бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуй, скутер, роликтой хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч нарт зам тавьж өгч замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ биелүүлж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.