НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуяг, мэргэжилтэн Баярхүү нарыг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-ын албан хаагчд баривчилж 48 цагийн дараа шүүхийн шийдвэрийн дагуу сулласан билээ. Тэдний хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий баримт тогтоогдоогүй учир үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, суллаад байсан юм. Гэхдээ тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хязгаар тогтоож мөн тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл энэхүү шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэнээр шүүх хурал энэ сарын 13-нд буюу баасан гаригт дахин хуралдаж Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, урьдчилан хорих 0461 дүгээр хорих ангид саатуулжээ.
Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 100 гаруй тэрбум төгрөгийг арилжааны банкуудад байршуулахдаа хүүгийн төлбөр дээр “нугалаа” гаргасан байж болзошгүй хэмээн үзэж ийнхүү АТГ-аас шалгаж байгаа юм байна.