• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 28
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

    “Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

    Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

    Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

    МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

    Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

    19 настай байлдагч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа

    ГХЯ: Монгол Улсын иргэн өндөр цалинтай ажил гэх гэрээнд болгоомжгүйгээр гарын үсэг зурж, цэргийн тусгай ажиллагаанд дайчлагдсан байна

  • Улс төр
    Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

    Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

    Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

    МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж буй улс төрчдөд анхааруулга өгчээ

    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд

    Элсэлтийн шалгалтад хиймэл оюун ашигласан дуулианы дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо

    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЙКОТООС эмээх шалтгаан буюу БУРХАНЧЛАЛААС АНГИД…!

by admin
2019-09-23 10:58
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЙКОТООС эмээх шалтгаан буюу БУРХАНЧЛАЛААС АНГИД…!

-Ерөнхийлөгч өө, Монгол Улс таны хувьчлалаар эзэмшсэн “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал чинь биш шүү. Бизнесийн шуналаа улс төрөөс татна уу-

Төгс ардчиллын загварыг эрж хайсаар төөрч будилж суугаа монголчууд та бидний итгэл алдарсан сэтгэхүй зарим нэг ойрын бодолтой, холын шуналтай улстөрчийн хувьд олз ашиг мэт санагдах болсоор удлаа. Тэр хэрээр 30 жилийг ардаа орхисон Монголын ардчилалд талархал илэрхийлмээр санагдах нь угтаа бол өөрчлөлт шинэчлэлтийн аз завшаан юм. Тэр дундаа, хаан болох хүсэл хийгээд хязгааргүй эрх мэдлийн төлөөх тэмүүлэлдээ шатаж, шархалж яваа Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн эрх ашгийг Монгол Улс цаашид хангаж дийлэх үү, цатгаж хүчрэх үү, ер нь тэр хүн цадах уу гэж бодвол аймшигтай төсөөлөл тархинд буух нь ч бий. Учир нь, тэрбээр Үндсэн хуулиар бэлгэ тэмдгийн хэмээн тодорхойлогддог Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өдгөө хаан болоод хаанчлалын гишгүүр болон ашиглахаар шийдсэн нь нэгэнт ил боллоо. Энэхүү хүсэл мөрөөдөл, хувь хүний эрх мэдлийн шунал хүслээ хангах, цатгахын тулд “Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг ард нийтийн санал асуулгаар асуу гэдэг шаардлагыг УИХ-д энэ сарын 9-ний өдөр тавьсан. Өдгөө УИХ-ын нэр хүнд олон нийтийн дунд унаж, ЖДҮ-гээс эхлээд олон хууль бус үйлдэлд нэр холбогдсон гишүүдээс бүрдэж буй парламентыг тэрбээр энэ шаардлагаараа жинхэнэ утгаараа хүчирхийлэхээр шийдэж. Яг л ёс бус бэлгийн дарамт, ёс бусаар хүсэл таашаалаа хангахаар улайрсан хүчирхийлэгч мэт. Энэ нь бусдын шархан дээр давс цацаж, таашаал авахтай нэгэн адил үйлдэл. Тэр дундаа ардчилсан улс орны Ерөнхийлөгчөөс ийм санал гарч, үүнийгээ тулгаж санаснаар нь болохгүйг мэдэхтэй зэрэгцэн “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа” хэмээн зарлаж ч байх шиг. Энэхүү огцом чанга мэдэгдлээтэйгээ зэрэгцэн Бүгд найрамдах Энэтхэг улсад айлчлал хийхээр аян замд гарч, хоёр алгаа хавсран бурханчлан залбирч буйг нь харахаар төгс хувирал гэдэг энэ байх хэмээн эгдүүцэн эсэргүүцмээр. Харин энэ хооронд нь нохдын дунд мах хаяж өгөх дайны бужигнаан Монголын улс төрд өрнөж байх жишээний. Ерөнхийлөгчийн саналд дагаар мордох уу, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үү гэсэн асуултын дунд яг үнэндээ улстөрчид талцаж, зөрчилдөх нэг шалтгаан нэмэгдчихлээ. Саяхан л “Парламентын засаглалаа хамгаална” хэмээж байсан улстөрчид “Яагаад засаглалын хэлбэрээ ард түмнээсээ асууж болохгүй гэж” гэчихсэн хээвнэг хэвлэлээр хэрэлдэж байна. Ерөнхийлөгчийн гарт зангидагдсан хууль, шүүхээс тэд айсандаа ийн чичирхийлж байна. Албан ёсны төрийн айлчлалд Монгол Улсын Ерөнхий прокурорыг утсан хүүхэлдэй шиг дагуулж явдаг Ерөнхийлөгчтэй учраас тэд айж байна. Ерөнхий прокурор нь Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монголын хууль хяналтын байгууллагын бодлого, шинэчлэлийг олон улсад зарлаж, “Шударга ёсыг тогтооно” гэж эмээхгүй, ичихгүйгээр хэлсэн, зарласан учраас улстөрчид Ерөнхийлөгчөөс айгаад байгаа юм. Тэр улстөрчдийг айлгахын тулд төрийн дэг жаяг, давж гишгэж болохгүй хууль хяналтын байгууллагын удирдлагыг тэжээвэр гөлөг шиг араасаа хөтлөөд АНУ-руу дагуулж явсан нь лавтай. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлгах тактик ганц энэ биш юм. Тэрбээр дөрвөн жил Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд хийхдээ ч, хоёр жил Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа ч ийм л байсан. Түүний тэрхүү үеийнх нь эрх мэдлээс үлдсэн эерэг шинэчлэл гэж Монголд байхгүй. Харин өөрийнх нь гурилын үйлдвэр, хүнсний үйлдвэр бол харин өргөжиж тэлсэн. Юу үнэн. Энэ үнэн. Барилгын салбарт ч гал голомтоо бадрааж, өргөжүүлж, тэлж чадсан. Наанаа хэлсэн шударга ёсоо цаашаа хараад мартдаг, Сайншандын аж үйлдвэрийн парк, 280 сая ам.долларын өртөгтэй “Шинэ төмөр зам” төслийн хэрэгт нь золиос болж шалгагдсан цөөнгүй залуусаа тэр хууль, хяналтын байгууллагын мөрдлөгөөс “хулгайл”-аад аваад үлдчихсэн. Монгол Улс Ерөнхийлөгч болох гэж өрсөлдөж суухдаа хүртэл дээрх төмөр замын төслийн зөвлөх асан, хэрэг үүсгэгдсэн шалгагдаж байсан Ч.Ганбат гэх залуугийн тухай “Би Ч.Ганбатыг Монголд битгий ир” гэж хэлсэн гээд зурагтаар ярьж байх жишээний. Мөн л өөртэй нь холбоотой асуудлаар шалгагдаж байсан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нь өдгөө хоригдох бүү хэл суллагдчихаад “Таван нүдэн” брэнд гэгчийг гаргаад бизнес хийсэн шигээ эрх чөлөөтэй алхаж байна. Ч.Ганбатын хамт шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нь ч эрх чөлөөтэй хэвээр. Учир нь, Х.Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн дээрх хэрэг замхарч, Өмнөд Солонгосын түншлэгч компани нь хариуцлага үүрсэн болоод хэрэг хаагдсан. Сайншандын аж үйлдвэрийн парк нэрээр 2013 онд Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 23 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, Дорноговь аймагт 7000 хүний ажлын байр бий болгоно гэж зарласан ч өнөөдөр шороонд булагдсан цэвэр, бохир усны хоолой, хэн ч явдаггүй хэрэглээгүй болсон зам л үлдсэн. Тэрхүү аж үйлдвэрийн паркад ажилд орох хүсэлтэй дорноговьчуудын нүүдлийн жим өдгөө мартагдаж үлдсэн. Тэд нүүсэн, харин аж үйлдвэрийн паркийн ажил зогссон. Гэхдээ мөнгө нь дууссан. Харамсалтай нь, энэ бол олны мэдэх хоёрхон л жишээ. Нүдэн дээр мөнгөний тооцоо нь дууссан ч ажил нь эцэслэгдээгүй хамгийн дуулиантай төслүүд. Ийм хүн өнөөдөр Ерөнхийлөгч болчихсон та бидний алдагдсан эрх ашгийг хамгаалах нэрээр өөрийнхөө хүсэл сонирхлыг хаанчлахаар улайрсаар хоёр жилийг ардаа үдлээ. Дахиад хоёр жил, магадгүй улиран сонгогдлоо гэхэд нэмээд дөрвөн жил, хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг ашиглаж амжилттай улс төр хийж, Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд бүх насаараа та бидний эрх чөлөөг төрийн нэрээр булааж, хулгайлж, өөртөө хувьчилж авах боломжтой болно. Иймийн учир бид Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай асуух нь бүү хэл үг унагахгүй болтол нь эсэргүүцэх ёстой юм.
Үүний тулд ердөө өнгөрсөн хоёр сарын турш болж өнгөрсөн мэдээллийн түүврийг эргэн харцгаая. Учир нь, тэрбээр өнгөрсөн хоёр сарын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн фанат, харилцан зөвшилцөгч нь байсан. УИХ-аас боловруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, зангидан нэгэн багц хууль болгохоор өөрийн зүгээс хангалттай олон заалт бүхий төслөө өргөн барьсан. МАН ч эрх баригч хүчний хувиар уг төслийг нь нэгтгэх, зөвшилцөх ажлыг эхлүүлсэн. Тэр ч бүү хэл энэ дагуудаа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулиар зөвшилцөх ажлын хэсгийг даргалж, орлогч даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон. Энэ бол ердөө нэг сарын өмнөх шийдвэр. Гэтэл гэнэт Зөвшилцлийн ажлын хэсгээс гарах шийдвэр гаргасан. Үүнийгээ мөн л “Шударга бус өөрчлөлттэй санал нийлэхгүй” гэдгээр тайлбарласан. Уг гоё үгнийхээ цаана жинхэнэ утгаараа “Би хаан болмоор байна. Намайг хаан болгоод өг” гэдэг тулгалтыг хийсэн. Түүнийг хаан болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхийг асуух ёстой ард нийтийн санал асуулгын дундуур “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих үү, үгүй юу” гэсэн асуулт оруулах ёстой юм гэнэ ээ. Гэтэл УИХ ч, МАН ч энэ асуултыг нь зөвшөөрөх боломжгүй гэж үзэхтэй зэрэгцэн дээр хориг тавьчихаж байгаа юм. Мэдээж хориг бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.
Гэхдээ Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгосны төлбөрийг монголчууд засаглалаараа эрх чөлөөгөөрөө төлж болохгүй. Бүр яаасан ч болохгүй. Үүндээ тулах юм бол жинхэнэ утгаараа Ерөнхийлөгчийн албанаас нь харин огцруулахын тулд үзэл санаа үнэт зүйлээ нэгтгэх ёстой. Яагаад гэхээр тэрбээр хэзээ ч улстөрч байгаагүй. Зөвхөн бизнесмэн л байсан. Ардчилсан хувьсгал эхлэхтэй зэрэгцэн хамгийн их хожсон монгол хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр үнэ цэнтэй үйлдвэр,зочид буудлыг өөрийн болгосон. Тэр хөрөнгөтөн болж чадсан. Харамсалтай нь, тэрбээр өнөөдрийг хүртэл өөрийгөө монголчуудад өртэй бус харин өөрт нь Монгол Улс өртэй мэтээр бодож сэтгэж яваа. Угтаа бол Монгол Улс түүний хувьчлалаар авсан “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал нь биш юм. Бүр цаашилбал ард түмний хандив тусламжийг авч босгосон Чингисийн хөшөө, одоо босгох гээд байгаа Майдар цогцолбор нь ч бүр биш юм. Монгол Улс бол гурван сая гаруй хүний эрх ашиг, амь амьдралын үнэ цэн, хүсэл тэмүүллээр бичигдэх ёстой тусгаар тогносон ардчилсан улс орон. Ийм байхад УИХ-ын нуран унаж буй нэр хүндээр барьцаалж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчлуулахын төлөө Монголоо барьцаалахаа болино уу, Ерөнхийлөгч өө. Бизнесийн шуналаа улс төрөөс татаж, Үндсэн хуулийн олгогдсон бэлгэ тэмдэг байх ёстой албан үүргийнхээ буулганд захирагдаж ажиллахыг хүсье. Чихэр өгөхгүй бол нулимсаараа айлгаж аав ээжийгээ дарладаг айлын эрх хүүхэд шиг аашлахаа больчих. Монголын ардчиллаас олж авсан хувь хүнийхээ эдийн засгийн эрх чөлөөндөө баярла. Хэн хүний хүсээд ч олж авч чадахгүй эдийн засгийн эрх чөлөөг танд олгосон Монголын ардчилалд таларх. Эс бөгөөс нийгмийн зөрчил хагарал таны атгаг санаанд зангидагдаж, задрахад бэлэн болчихлоо. Харамсалтай нь, энэ дунд төрийн хамгаалалтад багтсан та тайван үлдэж, харин жирийн иргэд амьд золиос болж амьдралаараа хохирно. Долоон сарын 1-нд дарга нар зугтаж, харин шударга бус улстөрчдийн шударга ёсны урианд итгэж хөөрсөн залуус эндэж, алдаж хоцорсон байдаг юм. Иймд ганц удаа Үндэсний эв нэгдлийн тэргүүн гэдэг энэ том хүндлэлд эзэн болчих.
Үгүй ядах нь ээ, ерөнхийлөгчийн засаглалтай дэлхийн улс орнуудаас ямар дарангуйлагчид төрж, яаж улсаа сүйтгэж байгааг олж уншихыг бод. Хавь ойрын тань хөгжөөн дэмжигчид нүдийг тань хаасан байж магадгүй юм. Иймд танд тус болох үүднээс цөөн ч болов хэдэн жишээг үргэлжлүүлэн тоочин дурдая. Алдаа гаргахаас тань сэргийлсэндээ шүү.
“Ялагч бүгдийг авна” гэдэг ганц зарчим ерөнхийлөгчийн засаглалд үйлчилдгийн дээр нэг хүний алдаа нийт улс орны алдаа эндэгдэл болон буудгаараа харгис хатуу авторитар дэглэмийг үүсгэсэн байх нь элбэг. Жишээ нь, Тажикстан, Узбекстан, Туркменистан, Азербайжан зэрэг улс орныг хар. Үл буулгах, үл өөрчлөх гэдэг эрх мэдлийн зарчим үйлчилдэг эдгээр улс орны Ерөнхийлөгчид өнгөрсөн 20 гаруй жилийн турш төрийн эрхийг барьж буй. Тэр хэрээр, авлига хээл хахуул, эрх мэдлийн төвлөрлөөс үүдэлтэй эдийн засгийн алдаатай бодлого ноёлж, иргэдийн хяналт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэгч нь байхгүй болчихсон. Мөн тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг далимдуулан энэхүү эрх мэдлээ олж авсан байх бөгөөд Албанийн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулан өөртөө хэмжээгүй эрх мэдлийг олж авсан байдаг. Армен улс ч мөн ялгаагүй. Эцэг хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч нь өөрт ашигтайгаар хувиргаж дөнгөсөн. Кыргизстанд хууль тогтоох засаглал гэж байгаа ч Ерөнхийлөгчийнхөө шийдвэрт хориг тавьж чаддаггүй тийм л сул дорой парламенттай болчихсон. Хэрэв бүр зайлшгүй шаардлагатай гэж үзвэл ял авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, хаанчилсан он жилүүдийнхээ төлөөсөнд эрх чөлөө, эд хөрөнгөө хураалгасан дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч нарын тухай мэдээ мэдээллийг сөхөж үз. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мюн Бак 15 жилийн хорих ял, Бразилийн Ерөнхийлөгч асан Луйс ИнасиоЛула ДаСилва 10 жил, Израилийн Ерөнхийлөгч Моше Кацав долоон жил, Аргентины Ерөнхийлөгч асан Карлос Менем долоон жил, Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фужимори 25 жилийн хорих ял авсан гээд Ерөнхийлөгчийн засаглалтай, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тэлсэн улс орнуудын удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн эдэлснийхээ төлбөрийг хэрхэн төлж байгааг хар, унш, судла. Тэгээд өөрийнхөө алхах гишгэгдэл, эцэс төгсгөлгүй эрх мэдлийн шуналаа хязгаарла, Ерөнхийлөгч өө. Ерөнхийлөгчийн дутуу хагас эрх мэдэлд хэрхэн дарангуйлж байгааг тань харах тусам эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй Монголын ард түмэн тантай хариуцлага тооцно гэдэгт улам бүр итгэж байна. Учир нь, монголчууд бол эрх чөлөөний мэдрэмжээрээ нэг хүнийг тахин шүтэх бурханчлалаас ангид үнэт зүйлтэй ард түмэн юм шүү. Тэд таныг өөрийн шунал хүслийн төлөө арга саам ашиглаж бойкотлох тусам тэд, бид эсэргүүцэх болно. Учир нь, эрх чөлөөний мэдрэмж хэзээд бурханчлалаас, хувь улстөрчийг тахин шүтэх хандлагаас ангид байдаг нь өөрөө гайхмаар том давуу тал юм, Ерөнхийлөгч өө.
Л.ПҮРЭВ

Related Posts

Х.Баттулга: Би 2028 оны сонгуульд нэр дэвшихгүй, намайг янз бүрээр боорлодгоо болих хэрэгтэй
Улс төр

2026-05-20 17:12
Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

2026-05-12 21:57
Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

2026-04-29 09:29
}

Шинэ мэдээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

SOS: “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг “Агаар бохирдуулах” гэмт хэргийг үйлдэхээр завдаж байхад нь АТГ илрүүлжээ

by undesten
2026-11-27 19:21
0

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

Беларусийн ерөнхийлөгч А. Лукашенко: Путиний логикоор бол Орос улс нутаг дэвсгэрээ Монголд буцааж өгөх ёстой

by undesten
2026-11-26 15:23
0

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

by undesten
2026-11-26 14:16
0

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

“Гацуурт”-ын Л.Чинбатын адуу дайрсан үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзэн, 100 мянган төгрөгөөр торгожээ

by undesten
2026-11-26 10:21
0

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

Нөмрөгийн ДЦГ-т 3.35 их наяд төгрөгийн байгаль орчны хохирол учирчээ

by undesten
2026-11-25 14:19
1

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

Намаа хагалж, Ерөнхийлөгчийг өргөдлөө бичихэд хүргэсэн Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сунгааны судалгааг байнга тэргүүллээ гэх нь гайхмаар…

by undesten
2026-11-25 13:31
0

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

Маргааш зах, худалдааны төвүүд амрахгүй, ажиллана

by undesten
2026-11-25 12:14
0

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

Монполимет группээс 112 дугаар сургуулийн байгалийн шинжлэх ухааны кабинетыг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгчээ

by undesten
2026-11-25 12:09
1

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

МИАТ “Өгөөдэй хаан” шинэ агаарын хөлгөө АНУ-ын Сиэтл хотод хүлээн авлаа

by undesten
2026-11-25 09:17
0

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн ирэх оны төсөвт автомашины албан татвараас 153.2, торгуулиас 188 тэрбумын орлого төвлөрүүлнэ

by undesten
2026-11-24 13:52
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай