Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэл бичиж 2019.06.25-нд олон нийтэд хүргэсэн байна. Түүний энэхүү нийтлэлийг гүтгэлэг хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад ханджээ. Тэдний энэхүү өргөдлийг цагдаагийн байгууллага хянаж үзээд иргэн Э.Бат-Үүл нь бусдыг гүтгэсэн хэмээн үзэж Зөрчлийн хуулийн 6.21-д зааснаар хоёр удаа тус бүр 2 000 000 төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан аж.
Тэгвэл энэхүү шийдвэрийг Э.Бат-Үүл үндэслэлгүй, хууь бус шийдвэр хэмээн үзэж уг торгуулийг хүчингүй болгох өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Энэхүү өргөдлийг өнөөдөр тус шүүхэд 13:30 цагт хэлэлцэхээр төлөвлөжээ.