ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна.
Уг тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос -60кг-ийн жинд тоглож буй М.Намуун л зөвхөн медалийн төлөө тоглох эрхийг авч чадлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн С.Калискантай тулалдан ялсан. С.Калисканы хувьд өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -64кг жинд хүрэл медаль хүртэж байсан улсынхаа шилдэг тамирчдын нэг юм.
Харин өчигдөр шөвгийн 16-д Узбекистаны Р.Кодироваг илүүрхэн ялалт байгуулснаар дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарлаа.
Өнөөдөр хүрэл медалийн төлөөх тулаанаа БНХАУ-ын Ван Конгтой хийнэ.