Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 08-ны өдөр Монгол улсын иргэн Б нь БНХАУ-аас 110 хайрцаг бүхий 8 нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоо гэх гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Түүний энэхүү үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага ногдуулжээ.