Өнөөдөр арваннэгдүгээр сарын 19 буюу Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэхүү өдрийг анх 1992 оны хоёрдугаар сарын 8-нд хөвгүүд, эрчүүдийн эрхийг хамгаалах, насанд хүрээгүй хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох, эрчүүдийн эрхийн төлөөх байгууллагуудыг нэмэгдүүлэх зорилготойгоор АНУ-д тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ.
Харин 1999 онд НҮБ-аас энэхүү өдрийг хүлээн зөвшөөрч жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Олон улсын эрчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм. Өдгөө дэлхийн 60 гаруй улс оронд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд АНУ, Энэтхэг, Сингапур, Их Британи, Канад, Өмнөд Африк, Унгар, Гана зэрэг улсууд тус өдөр сайн дурын ажил өрнүүлж, нөлөөллийн жагсаал зохион байгуулдаг аж.