Дэлхийн 13 оронд бүртгэгдээд буй коронавирүсээр нас барагсдын тоо нэмэгдэж, 106 хүрлээ. Мөн халдвар авсан хүмүүсийн тоо 4193 болж өссөн талаар GUARDIAN мэдээлж байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь халдварын голомт болсон Үхань хотын оршин суугчид юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 58 болж мөн нэмэгджээ.
Бусад орнуудад халдвар авагсдын тоо:
Тайланд-8
Япон-4
Өмнөд Солонгос-4
АНУ-5
Вьетнам-2
Сингапур-5
Малайз-4
Балба-1
Франц-3
Австрали-5
Канад-1
Герман-1
Камбож-1
ОХУ болон Япон улс коронавирүсийн эсрэг вакцин гаргах ажлыг эхлүүлээд байгаа бол Хятадын эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлахын тулд үндэсний их баяр Цагаан сарын баярын томоохон арга хэмжээнүүдээ цуцалж, хэд хэдэн хотод хөл хохио тогтоон, Бээжин хот Цагаан сарын амралтаа сунгаж байгаа юм. Түүнчлэн дэлхийн бусад улсууд хил гаалиа чангатгах, хорио цээр тогтоох, Хятад руу аялахгүй байх анхааруулга гаргах зэрэг арга хэмжээг авч байна.