Шинэ Коронавирусын генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний пробный оношлуурыг Япон улс үйлдвэрлэсэн.
Энэ оношлуураас өнөөдөр /2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн томуугийн лабораторийн захирал Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Б.Отгонбаатарт гардуулж өглөө. Уг оношлуурыг маргааш Монголд авч ирэх юм байна.