Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын захирагч С.Амарсайхан Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх, хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Одоо Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км …” гэж заасны дагуу хурдны дээд хязгаарыг 60 км/цагаар тогтоож байгаа.