Засгийн газраас нэгдүгээр сарын 26-ны өдөр Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг гаргаж, амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг, эх асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгасан.
Тэгвэл тус тогтоол өнөөдөр албажин батлагдсан байна. Тогтоолын хүрээнд, амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагуудын дарга нарт үүрэгдэж, хувийн хэвшлүүдэд зөвлөлөө.