Залуу бизнесмэний ажил тун урагшгүй байлаа. Банкнаас өдөрт хэд хэдэн удаа утасдаж өрөө төлнө үү хэмээн нэхэх бөгөөд үүнээс гадна ч өч төчнөөн төлбөр түрээс өдөр хоногоор нэмэгдээстэй. Бөөн асуудал дундаасаа түр сулрах санаатай ойрмогхон байх цэцэрлэгт хүрээлэнд очиж хэсэг суув. Нүдээ аниад гүнзгий амьсгал авах гэтэл “Чамд асуудал тохиолдоо юу” гэх хөгшин хүний дуу гарав.
Санаандгүй таарсан өвгөнд хамаг зовлонгоо тоочиж дуустал өвгөн “Би чамд тус болж чадах юм шиг байна” гээд чек бичиж өгөөд “Би чамд мөнгө зээлье. Яг жилийн дараа буцаагаад өгөөрэй” гээд босоод явчихав. Гарт нь атгуулсан чекийг хартал “500,000$ Жон Рокфеллэр” гэсэн байв. Мөнгөтэй боллоо гэж баярлахаас илүүтэй дэлхийн хамгийн баян хүн өөрт нь итгэсэн явдал мань хүний өөртөө итгэх итгэлийг сэвхийтэл өргөчих нь тэр. Ажил дээрээ очоод чекийг мөнгө болгон солиулахгүйгээр өөрийнхөө хүчээр хүнд асуудлуудаа даваад Рокфеллэрт харуулъя гэж бодов. Ийн хичээсээр яг нэг жилийн хугацаанд хичээн ажиллаж өрөө барагдуулаад зогсохгүй ашигтай ажиллаж эхэллээ. Жилийн дараа нөгөө цэцэрлэгт хүрээлэндээ ирэн дэлхийн хамгийн баян хүнийг хүлээнгээ түүний өөрт нь итгэсэн итгэл ямар хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тухай хэлж баярласнаа яаж илэрхийлэхээ бодож ядан суух зуур өвгөн аажуу алхсаар дөхөж ирж гэнэ.
Мэнд мэдэхийг завдалгүй нэгэн сувилагч хар хурдаараа өвгөний араас гүйж ирээд “Уучлаарай, энэ манай сэтгэцийн эмнэлгийн өвчтөн байгаа юм. Байсгээд л гарч яваад хаа сайгүй өөрийгөө Жон Рокфеллер гэж яриад байдаг юм. Төвөг удсанд уучлаарай” гээд өвгөнийг хөтлөөд явчихав. Залуу хэсэг самгардан байснаа инээвхийлэн “Бүтэн жил өөрийгөө хагас сая доллартай гэж бодож явж шүү дээ. Магадгүй өөр хэн нэгэн тэр дороо банк ороод хуурамч чек байсанд сэтгэлээр унасан бол харин миний амжилтын нууц мөнгөнд биш чадна гэдэг итгэл үнэмшилд л байж шүү дээ” хэмээн өөртөө хэлэв.