УОК-оос шийдвэрээ танилцуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:
Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.
Дээрх хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэд болон Монголоос гарах хүсэлтэй гаднын иргэдийг тусгай журмаар нэвтрүүлнэ.
Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо.
Харин ачаа тээвэр хэвийн явна.