Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Нэгдүгээр хавьтлын 26 хүний онош сөрөг буюу халдваргүй гарлаа” гэлээ.
Манай улсад байгаа Франц улсын иргэн коронавирсийн халдвартай болох нь шинжилгээгээр тогтоогдсон.
Тэрээр 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн ба онгоцонд хамт ирсэн болон хамт ажилладаг хүмүүс буюу ойрын нэгдүгээр хавьтагчдын шинжилгээний хариу гараад эхэлжээ.
Энэ талаар бид ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад “Франц иргэний нэгдүгээр хавьтагчдын шинжилгээ хариу эхнээсээ гарч байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хурлаар өгөх болно” гэлээ.