Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Н.Сувдмаа үйлчилгээний газарт бие биенээсээ хоёр метрийн зайтай зогсож, бэлэн мөнгө хэрэглэхээс аль болох татгалзахыг зөвлөлөө.
Тэрбээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд байгууллагын ариутгал, цэвэрлэгээ, нийтийн тээврийн ариутгал цэвэрлэгээг хэрхэн хийх талаар зөвлөсөн юм.
❗️Нийтийн тээвэрт хоёр цаг тутам чийгтэй цэвэрлэгээ хийж, хатуу гадаргууг хлорт нэгдэл агуулсан уусмалаар арчиж цэвэрлэх,
❗️Үйлчилгээний газрууд гараас гарт үйлчилгээ, бэлэн мөнгөнөөс татгалзаж аль болох цахим хэлбэрээр гүйлгээ хийх,
❗️Кассын машин, карт уншигчийг хоёр цаг тутамд арчиж, ариутгаж байх,
❗️Үйлчилгээний газар, албан байгууллагууд тогтмол агаарын солилцоо хийх,
❗️Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээг дээд зэргээр хийх,
❗️00-ийн суултуурын таглааг тагласны дараа усаа татах,
❗️Тагтай хогийн савыг хэрэглэж, ариутгал, угаалга сайн хийх,
❗️Цахилгаан шатанд хана руу харж зогсох,
❗️Хоёр метрийн зайтайгаар тэмдэглэгээ тавих зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн юм.