Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт, авч буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Эдгээр хүмүүст сүүлийн гурван хоног таван зүйлийн сорьцоор шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Мөн эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Бид хоёр хүнээ эмчлэн, эдгээгээд гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн маань үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдан, өөрийгөө хянах ёстой.
Гуравдугаар сарын 29-нд зоронавируст халдварын анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д 16, Сэлэнгэ аймагт 10 хүн тусгаарлалтад байгаа. Эдгээр хүмүүст давтан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 29-нд ХӨСҮТ болон нийт монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглал, тусгаарлалтанд хянагдаж байна” гэлээ