СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байсан гурван иргэнээс коронавирус илрээгүй.
Харин ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж ажиглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн” гэсэн мэдээллийг өглөө.