УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Бид бизнесийг дэмжих шугам гаргаж ирээд байна. Коронавирусийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдалд эдийн засгийг тогтворжуулж, 1-2 жилд авч явах асуудал гарч байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өргөн барьсан тогтоолын дагуу нэг удаагийн хууль батлагдах гэж байна.
Нэг тэргүүнд банкны салбарт өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Хүндээ хүрсэн, зарчмынхаа дагуу ажилласан, функцийг өөрчилсөн хуулийг хийж, банкны салбарт нэлээн том шинэчлэлийг хийе гэж байгаа юм. Хоёрдугаарт зээлийн хүүг бууруулж, үүнтэй уялдаж хадгаламжийн хүү яригдах ёстой. Банкны эх үүсвэр нээлттэй байх ёстой, зээлийн хүү бага байх ёстой гэсэн зарчмыг барьж байна. Олон улсын жишгээр банкны салбар олон нийтийн зарчмаар явагдах зарчимтай. Гэтэл манай улсад дунджаар 50-60 хувийг эзэмшиж байна.
Дотоодын үйлдвэрлэлийг авч үлдэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж байна. Жижиг, дунд үйлдвэрүүдийг нэмэгдүүлж, ЖДҮХС-ийн хөрөнгийгнэмэгдүүлж, зээлийн баталгааг өргөжүүлэх, санг сайжруулах бодлогыг барьж байна. Байнгын хороод эдгээр асуудлыг хэлэлцээд явна” гэлээ.
Хүүг бууруулж хэдэн хувьд хүргэх талаар одоогоор нарийн тоо гараагүй гэв.