С.Зоригийн алуурчинг олно, ахиц гаргана гэж амласан улс төрчид бол Х.Баттулга, Ц.Нямдорж, Лу.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Х.Болорчулуун нарын нэрс урсана.
Хамгийн түрүүнд С.Зоригийн хэрэгт жирийн иргэдийн гүтгэсэн, эрүүдэн шүүсэн хуулийнхантай тэмцэнэ гэж гарч ирсэн. Энэ тэмцэл бүтэн 2-3 жил болж байна.
Шүүх, цагдаа, прокурор, ТЕГ, АТГ, ШШГЕГ-ын даргыг хүртэл сольсон.
Тийм атал ямар ч ахиц гараагүй. Тэгэхээр С.Зоригийн алуурчид Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар байжээ гэсэн дүгнэлтэд хүрч болно. Ц.Нямдорж Эрдэнэтэд баатрын дүрээр сонгуульдахын тулд Чимгээ, Содномдоржаа хоёрыг суллуулахын төлөө зүтгэх байсан.
Батлан даалтанд гаргах болов уу гэсэн горьдлого хүртэл ар гэрт нь байсан.
Гэтэл тэрбээр Хан-Уул дүүрэгт дэвших сураг байна. Тэгэхээр С.Зоригийн хэрэгт гэмгүй иргэдийг эрүүдсэн Б.Хурц, прокурор Эрдэнэбат, Шүүгч Ц.Зориг, захиалгач Ц.Элбэгдорж нарыг буруутгах түмэн хүсэл өнөөгийн эрх баригч нарт байсан. Гэтэл эрх баригч хийгээд Ц.Нямдорж нарт тэднийг буруутгаж чадсангүй. Гарцаагүй баримт, мэдүүлэг, гэрч байгаа бол барахгүй л дээ.
Эрдэнэтийн хоёр иргэн суллагдах, цагаадах торгон мөч, найдвар өнгөрлөө. Тэгэхээр тэр иргэд С.Зоригийг алжээ гэсэн таамаг бараг үнэн болно. Түлхүүр атган суугаа Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж эрүүдэн шүүлгэсэн 2 иргэнийг суллуулж чадахгүй байгаа нь эс үйлдлээрээ С.Зоригийг хөнөөсөн гэдгийг нотлосон хэрэг болов.
Б.Жаргалсайхан.