Яруу найрагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь 2016 оны сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан.
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй яруу найрагч Ц.Хулан түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох наад захын боловсрол, ёс зүйгүй хүн гэж үздэг бөгөөд МЗЭ-ийг толгойлж байхдаа мөнгө идсэн гэж мэдэгдсэн байдаг. За тэр ч яах вэ…
Г.Мөнхцэцэгийн АТГ-т өгсөн 2015-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал анхаарал татах мэдээлэл олон байна. Тодруулбал, гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд Г.Мөнхцэцэгийн нэг жилийн орлого нь 25 сая төгрөг байсан бол 2017 онд 118 сая болтлоо 4.7 дахин өссөн байх юм.
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2015 онд 7.8 сая төгрөг байсан бол 2016 онд 72, 2017 онд 102 сая төгрөг болтлоо нэмэгджээ.
Яруу найрагчаас гишүүн болчихвол жилийн орлого 5 дахин нэмэгдэж болдгийг ил тод жишээ болж байна даа, энэ Г.Мөнхцэцэг. Цаашид түүний орлогыг өсгөх үү, яах вэ гэдгээ Говьсүмбэр нутгийн сонгогч түмэн л мэдэж дээ…