Байх л ёстой мэт дасал болж, үеийн үед жижиг гэж орхисон хог шороо, хайс хашлага, буруу хандлагаа өөрчлөхгүй бол хөгжлийн ямарч сайхан бодлого хэрэгжихгүй!
Хот байгуулалт, төлөвлөлт, шинэ хот,зам дэд бүтэц, эдийн засаг, гэр хорооллын хөгжил,орон сууцжилт,эрүүл мэнд боловсролын салбарын гээд хотын бүхий л салбарын бодлого, шийдэл өрнөж байна.
Гэвч бид урт хугацааны бодлогоо хэрэгжүүлж ая тухтай, амар тайван, сайхан амьдарья гэвэл жижиг,энгийн юм шиг хирнээ бидний амьдралын хамгийн том бэрхшээл болж овоорсон энэ мэт асуудлыг цэгцэлэхээс л ирээдүйн зөв жишиг, том дэвшил эхлэнэ. #Зөв_шийдэл
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан