МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнсний тухай хуулиуд, хүнс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, техникийн нөхцөл, дэвшилтэт технологи, цаашдын зорилт болон илэрч буй зөрчил, дутагдалтай холбоотой мэдээлэл өгч, ярилцсан байна. Мөн аж ахуйн нэгжүүд сайн туршлагаа солилцож, дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээний талаар ярилцлага өрнүүлжээ.