Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн-Баян-улаан тосгоны ойролцоо 2020 оны 5 сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхсэн тухай мэдээлэл ирсний дагуу манай судлаачид газар дээр нь очиж ажиллав.
Бид тосгоны төлөөллийн хамтаар судалгаа хийх явцад нийт 15 өвөгт тогоруу, 1 хондон ангир үхсэн байхыг олсон. Бидний ажилласнаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийжээ. Үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад бромадиолин хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрсэн байна.
Үүнтэй төстэй асуудал 2002 онд манай оронд тохиолдож олон тооны тогоруу болон бусад шувуу, махчин амьтад, мөн хоёр хүүхдийн амь хүртэл эрстсэн тохиолдол бий. Энэ жил улсын төсөвт ихээхэн хэмжээний төгрөг бэлчээр хамгаалах нэрийн дор мэрэгч амьтдыг устгах хоронд төсөвлөсөн. Бромадиолин нь буруу хэрэглэсэн тохиолдолд ямарч бүлээн цуст амьтдыг үхэлд хүргэх эрсдэлтэй. Дээрх шувуудаас гадна өөр хаана хичнээн тооны хөхтөн, шувууд үхсэнийг мэдэхгүй.
Энэ бол байгаль экологийн маш том аюул. Иймд БОАЖЯ болон ХХААХҮЯ энэ асуудлыг анхааралдаа аван зохих шугамаар асуудлыг шийднэ үү.
Wildlife Science and Conservation Center of Mongolia