\”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж \”Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл тус компанийн ТУЗ өчигдөр дахин хуралдаж дараагийн ТУЗ-ийн гурван гишүүнээ томилжээ. Урьдчилсан байдлаар, Б.Мөнхбаатар, Н.Баганбанди, Д.Дэмбэрэл нарын нэр яригдаж байсан ч эцсийн мөчил Д.Дэмбэрэл нэрээ татав уу түүний оронд Ч.Алтаннарыг томилжээ. Ч.Алтаннарын хувьд Монгол-Германы технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан математикийн ухааны доктор зэрэгтэй нэгэн аж. Харин Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Баганбандийн хувьд тэрбээр 2010-2012 онуудад энэ албанд ажиллаж байсан туршлагатай. Ямартай ч, тэд \”Оюутолгой\” компанийн Монголын талын 34 хувийг хариуцаж ажиллах юм.