Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэн, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.
Маргааш оройны 20:00 цаг хүртэлх урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байх аж.
2020 оны есдүгээр сарын 12-16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
9 сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
9 сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
9 сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Мөн энэ сарын 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Түүнчлэн энэ сарын 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.