Оюутолгойн ордоос ноогдол ашиг хугацаа 2042 онд болсонд бухимдсан хүн бол “Босоо” хэмээх С.Ганбаатар. Түүний уйгагүй зүтгэл, ядаргаатай тэмцлээс залхсан Засгийн газар Рио-Тинто компани хэлэлцээрийн ширээнд суухаар боллоо. Хамгийн сонирхолтой нь С.Ганбаатарын яриад байдаг бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) зэргийг ярих аж.
Монгол Улсын зүгээс өр төлбөрт оруулдаг 34 хувиасаа татгалзаж магадлалтай юм. Оюутолгойн орд өдөр бүр 5,5 сая ам.долларын борлуулалт хийдэг бөгөөд үүнээс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашиг авна гэсэн үг юм. Оюутолгойн гэрээнд нааштай үр дагавар хандлага ажиглагдаж хэлэлцээрийг Засгийн газраас Л.Оюун-Эрдэнэ ахлаж орох бөгөөд С.Ганбаатар ажиглагчаар суухаар болжээ.
Дүлий мэт байсан хөрөнгө оруулагч тал нэг ширээнд сууя, хамтран ажиллая гэж буй нь ахиц, уйгагүй тэмцлийн үр гэж ойлгож болно.