Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн компьютерын 5 лаборатори бүрэн шинэчлэгдэж, нийт сургалтын 6 лаборатори Intel Core i7, 7th-9th Gen үзүүлэлт бүхий компьютероор сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Мөн ахисан түвшний сургалтад зориулсан Macintosh лаборатори байгуулагдлаа. Сургалт хэрэгжүүлэх орчин сайжирснаар, сургалтын чанар, багш оюутнуудын бүтээмж нэмэгдэх таатай нөхцөл бүрдээд байна.
Ийм боломж олгосон МУИС-ийн болон ХШУИС-ийн үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлье!