Австралийн цагдаа нар 44 эрэгтэйг хүүхдүүдийг хүчирхийлсэн материал хадгалж, үйлдвэрлэсэн гэж сэжиглэн баривчилжээ.
Энэ үеэр 16 хүүхдийг “хор хөнөөлөөс зайлуулсан” гэж Австралийн Холбооны Цагдаагийн газар (AFP) мэдээлэв.
Баривчилгаа нь онлайнаар цацагдсан зураг, видео бичлэгийг бүтэн жилийн турш шалгасны дараа болсон юм.
19-57 насны сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа Австралийн бүх муж улсад явагджээ.
Цагдаагийн байгууллагаас материалыг хадгалах, үйлдвэрлэхтэй холбоотой нийт 350 зүйл ангиар яллагдагчаар татжээ.
Эдгээр хүмүүс хүчирхийллийг хуваалцахын тулд “CLOUD” хадгалах платформ ашигласан байж болзошгүй байгаа аж.
Олон зуун цагдаа болон бусад мэргэжилтнүүд Австралийн муж, нутаг дэвсгэр даяар уг ажиллагааг явуулсан байна.
Баривчлах ажиллагаа Викторияд 11, Квинсландад 11, Өмнөд Австралид 9, Шинэ Өмнөд Уэльсэд 8, Баруун Австралид 7 хоног, Тасманид 5, Австралийн хотын нутаг дэвсгэрт 1 хүн баривчлагджээ.
“Хүүхдүүд бол бараа бүтээгдэхүүн биш. AFP болон түүний түнш байгууллагууд гэмт хэрэгтнүүдийг олж, яллахын тулд өдөр шөнөгүй ажиллана” гэжээ.
AFP энэ жил 134 хүүхдийг хүүхдүүдийн хүчирхийлэлээс аварсан байна.
Эх сурвалж: BBC