Азийн хөгжлийн банк, Зам тээвэр хөгжлийн яам, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төслийн бүрэлдэхүүн өчигдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзлаа. Энэ үеэр Ярант Ховдын чиглэлийн авто замын эдийн засгийн үр өгөөж, зам арчилгааны талаар ярилцлаа. Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн хувьд Ярант, Ховд, Өлгий, Улаанбайшинт чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн Авто зам дагуу байрлах Мөст, Эрдэнэбүрэн сумдыг уг замтай холбох, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дагуу зарим газарт амрах авто зогсоол барих зэрэг саналыг танилцууллаа